Компанийн товч танилцуулга

  • 2007 онд анхны хувийн тэтгэврийн сан МТНД ХХК (Монголын Тэтгэврын Нэгдсэн Данс) үүсгэн байгуулагдлаа.
  • 2012 онд Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болов.
  • Ард Актив ХЗХ дээр урт хугацаат хуримтлалын бүтээгдэхүүнийг гаргаж зах зээлд танилцууллаа.
  • 2017 онд МТНД ХХК нэрээ сольж Ард Лайф болов.


Үнэт зүйлс:

  • Баг хамт олны сэтгэлгээ

    Багаар ажиллах чадвар, харилцан ойлголцол итгэлцэл дээр тулгуурлан өндөр бүтээмжтэй ажиллах
  • Зөв хүн байх

    Чадварлаг, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй, ёс зүйг чандлан сахих
  • Санаачилга, идэвхтэй байдал

    Салбартаа шинийг санаачлах, хөгжүүлэх, бодит байдал дээр бий болгох эрмэлзэлтэй байх. Асуудлыг шийдэх бүтээлч шийдэл, чадварыг эзэмшсэн байна
  • Ил тод байдал

    Өөрийн харилцагч, хөрөнгө оруулагчдадаа байгууллагатай холбоотой мэдээ мэдээллийг ил тод, үнэн зөвөөр хүргэх

Эрхэм зорилго

Урт хугацааны, зөв хөрөнгө оруулалтын бодлогоор харилцагчдынхаа ирээдүйн санхүүгийн баталгааг бий болгоно.

Алсын хараа

Салбартаа анхдагч бөгөөд тэргүүлэгч байдлаа хадгалж, дэлхийн жишигт хүрсэн тэтгэврийн сангийн тогтолцоог Монголын онцлогтой уялдуулан нутагшуулна.

2017

Жилийн тайлан - Татах

2016

Жилийн тайлан - Татах

Яагаад Ард Лайф гэж ?

  • Анхны хувийн тэтгэврийн сан

    2007 оноос хойш Харилцагчдадаа хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээг үзүүлж байна.
  • Мэдээллийн ил тод байдал

    Ард Лайф ХХК нь технологид суурилан дансны мэдээллээ хүссэн үедээ харах, үйл ажиллагаа болон санхүүгийн үзүүлэлтүүдээ тогтмол мэдээлэх, ил тод байдлыг бий болгохоор ажиллаж байна.
  • Бүтээгдэхүүн хөгжил ба ирээдүй

    Хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээг гадаадад байгаа Монголчууддаа үзүүлэх,гар утсаасаа Ард Лайфын бүх үйлчилгээг авах боломжтой болгохоор хичээн ажиллаж байна.

Харилцагчаар бүртгүүлэх

  • Гэрээний хугацаа 5 жилээс тэтгэврийн насанд хүртэл
  • Сар бүрийн хуримтлалын дүн ₮30,000 ба түүнээс дээш
  • Тэтгэвэр авах хугацаа хамгийн багадаа 5 жил
  • Хугацааны эцэст хуримталсан нийт дүнгээс хамааран сар бүр авах тэтгэврийн хэмжээг тогтооно.