Ард Лайф компанийн нийт харилцагчдад мэдэгдэх нь
clock 2018-10-01 15:20
Ард Лайф компанийн нийт харилцагчдад мэдэгдэх нь
Ард Лайф компанийн нийт харилцагчдад мэдэгдэх нь

Пресс рилиз

Ард Лайф компанийн нийт харилцагчдад мэдэгдэх нь

Улаанбаатар хот

2018.10.1                                                                                                                                                                                                                                                                       

Ард Лайф хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин, та бүгдэд тэтгэврийн сангийн шинэлэг болоод дэлхийн жишигт нийцэх бүтээгдэхүүнийг хүргэхээр ажиллаж байна.
Ард Лайф хувийн тэтгэврийн санд хамрагдахад Ард Даатгал компанийн эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд өөрийн сонголтоор хамрагдах боломжтой байдаг. Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан харилцагчдын даатгалын хугацаа нэг жилийн хугацаатай хийгддэг ба хэрэв та тус даатгалаа жилийн дараа сунгаж даатгалын гэрээгээ шинэчлээгүй бол таны даатгалын хугацаа дуусаж хүчингүй болсон байгааг анхаарна уу. 2016 онд даатгалд хамрагдсан харилцагчдын хувьд, шинэ бүтээгдэхүүний нээлтийн үеэр сайн дурын ажилчдыг оролцуулсан байсан тул буруу мэдээлэл өгсөн буюу эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал нь тэтгэврийн хуримтлал дээр үнэгүй дагалдана, хугацаа сунгах шаардлагагүй, эсвэл өөрөө сунгагдана зэрэг мэдээллүүд өгсөн тохиолдлууд гарч байна. Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүн нь нэг жилийн хугацаатай, талууд харилцан тохиролцож гарын үсэг зурснаар баталгааждаг учир хэрэв та өөрийн эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын гэрээнд заасан хугацаа дууссаны дараа гэрээгээ шинэчилж сунгаагүй тохиолдолд танд энэ даатгалын үйлчилгээ хамаарахгүй болно. 
Ард Лайф ХХК нь салбартаа анхдагч хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага буюу, анх 2012 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тогтмол үйл ажиллагаагаа  явуулж байна. Мэргэжлийн санхүүгийн шинжээчдийн баг хамт олон хөрөнгийн зах зээл дээрх чанартай санхүүгийн бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулалт хийх, эрсдэлийн сан байгуулах болон олон улсын жишгийн дагуу кастадион банктай хамтран хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээг хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх болоод баталгаат өгөөжөөр өсөх гэсэн сонголттойгоор харилцагчдадаа санал болгож байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар 
w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар 
w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар
w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Цахим хуудас: www.ardholdings.com