Тэтгэврийн хуримтлалын данс руу хэрхэн орлого хийх вэ? Хэзээ Ард Апп дээр харагдах вэ?

Хаан Банк                                           5115 038 100
Хас Банк                                             5000 271 202
Худалдаа Хөгжлийн Банк                  47 001 7707
Голомт Банк                                        2015 109 905

Гүйлгээний утга: Регистрийн дугаар, утасны дугаар, орлого хийж буй сар.
Ажлын 1-3 хоногийн дотор таны Ард Аппын дансанд харагдана..

Хэрвээ та төгрөгөөс өөр валютаар орлого хийх бол дараах дансууд руу хийнэ үү:
Худалдаа Хөгжлийн Банк- Валют USD 47 003 4994
Худалдаа Хөгжлийн Банк- Валют EUR 47 003 4995
Худалдаа Хөгжлийн Банк- Валют CNY 47 003 4996
Худалдаа Хөгжлийн Банк- Валют RUB 47 003 4997
Худалдаа Хөгжлийн Банк- Валют JPY 47 003 4998

*Валютаар хийсэн орлого тань Худалдаа Хөгжлийн Банкны тухайн өдрийн ханшаар бодогдон, төгрөг рүү хөрвөж, хуримтлалын дансанд тань байршина.

Тэтгэврийн хуримтлалын данс руугаа орлого хийхэд хэдэн урамшууллын АрдКойн орох вэ?

Анхны орлогын хэмжээний 2 хувийн үнийн дүнтэй тэнцэх АрдКойн, сар бүр орлого хийхэд орлогын хэмжээний 1 хувийн үнийн дүнтэй тэнцэх АрдКойныг тус бүр олгох болно.

Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал гэж юу вэ?

Хүчтэй багцад хамрагдаж сардаа 60,000, 90,000 төгрөгийн хуримтлал үүсгэснээр жилийн 10-20 сая төгрөгийн үнэлгээтэй эрүүл мэнд гэнэтийн ослын даатгалд хамрагдана.

Орлого хийх гэж байгаад шинээр хуримтлалын данс үүсгэсэн байна. Яаж данснуудаа нэгтгэх вэ?

Үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй холбоотой бүхий л хүсэлтийг цаасан дээр гараараа бичиж зургийг нь info@ardlife.com и-мэйл хаяг руу илгээнэ.

Хөдөө орон нутагт (гадаадад) амьдардаг иргэд тэтгэврийн хуримтлалын данс нээлгэх боломжтой юу?

Та info@ardlife.com и-мэйл хаяг, Ard Life фейсбүүк хаяг, 77078080, 77078282 утас руу холбогдон нээлгэх бүрэн боломжтой.

Хуримтлал барьцаалсан зээл авч болох уу?

Хуримтлалын хэмжээний 80 хүртэлх хувьд Ард Апп (FAST CASH ХУРИМТЛАЛ) ашиглан зээл авах боломжтой.

Зээлийн доод үлдэгдэл: 100,000 төгрөг 

Хүү: 2.5%

Зээл олгосны шимтгэл: 2.0%

Тэтгэвэр тогтоолгосон иргэн хуримтлал үүсгэж болох уу?

Хуримтлал, Хамтдаа багцыг сонгож, тэтгэврийн хуримтлалын үүсгэх боломжтой.

Би ажил эрхэлдэггүй ч Ард Лайф-д тэтгэврийн хуримтлалын данс үүсгэж болох уу?

Та хөдөлмөр эрхэлдэггүй байсан ч тэтгэврийн хуримтлалын данс нээх бүлэн боломжтой.

Би сар бүр хуримтлалдаа мөнгө байршуулж байгаад 1 сар төлөхөө мартсан тохиолдолд хуримтлал таслагдах уу?

Хуримтлалдаа мөнгө байршуулах нөхцөл уян хатан бөгөөд та сар бүр мөнгө хийж байсан бол дундуур нь жилээр нь урьдчилж төлж болно. Хэрэв та мөнгө байршуулахаа мартсан бол нөхөөд төлж болно. Таны орлого хийсэн өдрөөс эхлэн өгөөж тооцогдохыг анхаарна уу.

АрдКойноор хуримтлалдаа орлого шилжүүлэх заавар

Та энэхүү холбоосоор мэдээллээ үлдээснээр бид ажлын 1-3 хоногийн дотор таны АрдКойны дансаас татан таны тэтгэврийн хуримтлалын дансанд төгрөгөөр (10 хувийн урамшууллын хамт) байршуулна.
https://cutt.ly/vbDGtbN
ЖИЧ: АрдКойны ханшийг форм бөглөсөн өдрийн өмнөх өдрийн DAX дээрх арилжааны дундаж ханшаар тооцож төгрөг рүү +10 хувийн урамшуулалтайгаар хөрвүүлэх болно. Хэрвээ та энэхүү урамшуулалд хамрагдан 2021 онд тухайн дансыг цуцалсан тохиолдолд 10 хувийн урамшууллыг буцаан авахыг анхаарна уу.

Надад и-мэйлээр дансны хуулга ирэх үү?

Танд сар бүр и-мэйлээр хаягаар дансны хуулга ба шинэ мэдээ, мэдээлэл хүргэнэ. Мөн Ард Аппаараа дамжуулан дансны хуулгаа хэзээ ч, хаанаас ч харах боломжтой.

Тэтгэврийн хуримтлалаа хэрхэн хянах вэ?

Та Ард Апп ашиглан тэтгэврийн хуримтлалаа гар утаснаасаа хэзээд хянах боломжтой.

Хэрхэн багцаа солих вэ?

Багц солих хүсэлтээ цаасан дээр гараараа бичиж зургийг нь info@ardlife.com хаягт эсхүл Ard Life фейсбүүк хаяг руу илгээнэ. Бид ажлын 3-5 хоногийн дотор таны дансыг слих болно.
Багц солиход тэтгэврийн хуримтлалын хугацаа дахин 5 жилээс эхлэхийг анхаарна уу. Мөн хуучин багцын нийт хугацааны өгөөж 4 хувь болж буурч бодогдон шинэ багц руу шилжинэ.

Доод тал нь хэдэн жилээр хуримтлал үүсгэх вэ?

Тэтгэврийн хуримтлал үүсгэх гэрээ 5 жилээр хийгдэх бөгөөд энэхүү 5 жилийн дараа та гэрээгээ 5 жилээр сунгах боломжтой. Тэтгэврийн нас хүртлээ хуримтлал үүсгэх зорилго өөртөө дэвшүүлж, хуримтлал үүсгэвэл зохистой. 

Нэг хүн хоёр багц эзэмшиж болох уу?

Нэг хүн хэдэн ч багцыг эзэмших бүрэн боломжтой. Зөвхөн Хүчтэй багцыг тэтгэврийн наснаас доош насны хүн эзэмшиж боломжтойг анхаарна уу.

Хөрөнгө оруулалтын өгөөж гэж юу вэ?

Хамтдаа болон Хүчтэй багц нь хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх нөхцөлтэй данстай болох бөгөөд  Ард Лайф компани хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын ашгаасаа харилцагчдадаа өгөөж хуваарилдаг болно. Бид дараах хөрөнгө оруулалтын өгөөжийг харилцагчиддаа хуваарилсан болно.

2017 оны өгөөж = 40%

2018 оны өгөөж = 24%

2019 оны өгөөж = 20%

2020 оны өгөөж = 20%

Ард Лайф компанид тэтгэврийн хуримтлал үүсгэвэл улсад төлдөг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх үү?

Нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсад ажил эрхэлдэг иргэн бүр төлөх шаардлагатай бөгөөд одоогоор нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй ба тухайн иргэн нэмэлтээр тэтгэвэртээ зориулж хуримтлал үүсгэх юм.

Тэтгэврийн хуримтлал нь ямар хүнд тохирох вэ?

Энэхүү хуримтлалын бүтээгдэхүүн нь ирээдүйгээ баталгаажуулах хүсэлтэй хэн бүхэнд тохиромжтой. Тэтгэврийн нэмэлт эх үүсвэртэй болохыг эрмэлзэж буй хувь хүмүүс болон байгууллага хамт олон хамрагдаж болно.