Ард Лайф ХХК

Ард Лайф компани нь 2007 оноос хойш харилцагч иргэд болон байгууллагын ажиллагсдад тэтгэврийн хуримтлал үүсгэж, харилцагчдынхаа хуримтлалыг хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, харилцагчдадаа өндөр өгөөж хүртээж ажилладаг билээ.

Харин 2019 оноос харилцагчдадаа эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээтэй хослуулсан тэтгэврийн хуримтлалыг санал болгож, иргэдэд хуримтлал нь өсөх явцад эрүүл мэнддээ санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлэн ажилласнаар өдгөө нийт 52,000 гаруй харилцагчтай болж, 42 байгууллагын ажиллагсдын хуримтлалыг амжилттай удирдаж байна.

Алсын хараа

Салбартаа анхдагч бөгөөд тэргүүлэгч байдлаа хадгалж, дэлхийн жишигт хүрсэн тэтгэврийн сангийн тогтолцоог Монголын онцлогтой уялдуулан нутагшуулна.

Эрхэм зорилго

Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлооно.


Түүхэн замнал

2007

ХасБанкны 1,700 ажилтанд урт хугацааны хуримтлал үүсгэж, анхны Хувийн тэтгэврийн сан МТНД ХХК-г үүсгэн байгуулав.

2012

Бүтцийн өөрчлөлт орж 2,500 гаруй ажилтанд ₮3.5 тэрбум хуримтлалын буцаалт олгож, ₮1.7 тэрбум ашигтай ажиллав. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ажиллагсдын хуримтлалыг үүсгэв.

2016

Олон нийтэд үйлчилгээгээ санал болгож эхлэв.

2017

Ард Санхүүгийн Нэгдэл ХК 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.

2019

Шинэ тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүн гаргаж харилцагчдын тоо 1,000 хүрэв. Ард Санхүүгийн Нэгдэл ХК нэмэлт хөрөнгө оруулалт хийж, нийт хөрөнгө оруулалт 10 тэрбум төгрөг болов.

2020

Хувийн тэтгэврийн сангийн хуулийн төсөл өргөн барих ажлын хэсэгт орж, хувь нэмрээ оруулав. Нийт харилцагчдын тоог 10,000-д хүргэв.